Виз мэдүүлэхэд бэлдэх материал
1. Үндсэн материал бэлдэх;
1.Сургуулийн урилга эх хувь, хуулбар ,JW201/202 хүснэгт эх хувь, хуулбар /гарын үсэг зурсан байх
2. Гадаад пасспорт эх хувь, хуулбар /1,4-р хуудас/ болон хуучин шинэ гадаад пасспортын лавлагаа эх хувь /Лавлагааг E-Mongolia-аас авах/
3. Цээж зураг (эх хувь болон CD-н дээр буулгасан байх, )
4. Иргэний үнэмлэх/лавлагаа эх хувь, хуулбар
5. Онлайнаар бөглөсөн анкет, цаг авсан хуудас
2. Онлайнаар анкет бөглөж, цаг товлох (Анкетаа хэрхэн бөглөхөө мэдэхгүй бол Хятадын элчингийн сайтанд жишиг бөглөсөн анкетыг байршуулсан байсан тул зааврыг сайн уншаад бөглөсний дараа цагаа авах боломжтой. Анкет болон цаг авсан хүснэгтийг хэвлэж, зургаа наах, гарын үсгээ зурж очих) доор линкийг оруулав.
3. Визний хураамж төлөх-Энгийн-$53 /3-4 хоног/, Яаралтай-$73 /2-3 хоног/-Төлбөрийг хөгжим бүжгийн голомт банканд тушаана.
ЖИЧ: Бүх материалын эх хувь болон хуулбарыг бэлтгэж, товлосон цагтаа очих хэрэгтэй шүү. Мөн Хятадын элчингийн сайт руу орж визаны материал бүрдүүлэх заавартай танилцаарай